Улаан загалмайн анхан шатны хороо байгуулагдлаа

20180609_p1brktahr613ptu9doumkfqu0i1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газарт Улаан загалмайн анхан шатны хороо байгуулагдлаа.

Анхан шатны хорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдаж, даргаар Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, гишүүнээр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, нийслэлийн Аврах анги 105-ийн захирагч дэд хурандаа Ш.Мэндсайхан, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, нарийн бичгийн даргаар ГУСХ-ийн мэргэжилтэн дэслэгч Э.Оргил нар ажиллах юм.

Тус хороо нь цаашид дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдэд салбарлан байгуулагдана гэж нийслэлийн Онцгой байдлын  газраас мэдээллээ.

scroll to top