Хяналт шалгалтын дүнгийн хурал хийгдэв

75594554_473796966815052_7297647012160208896_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд  2019 оны 10 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд барилгын нэг болон зоорийн давхарын баар, караоке, ресторанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулсан тухай ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хурлыг зохион байгууллаа.

Шалгалтаар нийт 419 обьект хамрагдаж, 1825 зөрчлийг илрүүлэн, 461 зөрчил буюу 25.6 хувийг газар дээр нь арилгуулж, зөрчил арилгуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага 335, мэдэгдэл 82, танилцуулга 2 нийт 421 эрх зүйн бичиг баримтыг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 29 хүнд 6.700.000, 63 хуулийн этгээдэд 73.500.000 нийт  92 субьектэд 80.200.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдуулж, гал түймрийн аюултай нөхцөл бий болсон, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн 13 объектын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 3 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг нээж, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хяналт шалгалтын явцад барилга байгууламжийн аврах зам гарц хаасан 86, цахилгаан дотуур монтаж, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал хангагдаагүй 50, нэгдүгээр давхарын цонх хааж төмөр сараалж тор хийгдсэн 59, зайлшгүй шаардлагаар төмөр хаалт, тор хийсэн бол дотроосоо түлхүүргүй онгойхоор төлөвлөөгүй 31 зэрэг нийт 461 зөрчлийг газар дээр нь арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Шалгалтанд хамрагдсан баар, караоке, рестораны барилга байгууламжууд үйлчилгээний зориулалтын бус газар байрласан, техник, ашиглалтын засвар үйлчилгээ хийгдээгүй, барилга байгууламжийг түрээслэх гэрээнд галын аюулгүй байдлыг хангах шаардлага, хариуцлагын талаар тусгаж оруулдаггүй, холбогдох хууль тогтоомжий хэрэгжилтийг хангаж ажилладаггүй нь  гал түймэр гарсан үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдлийг бүрдүүлж байна.

         Цаашид холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангахгүй, удаа дараа зөрчил гаргасан баар, караоке, рестораны үйлчилгээ эрхлэх гэрээ, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top