Бүтцийн нэгжийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хурал боллоо

222.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хуралд дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн удирдлагууд оролцлоо.

Хурлын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Ням-Хорлоо цаг үеийн асуудлаар холбогдох үүрэг даалгавруудыг өглөө. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах.

  •  Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Байгалийн голомтод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх тухай А/772 дугаар захирамжийн биелэлт, нэгдсэн тайланг гаргаж албажуулан Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэст цахимаар болон бичгээр ирүүлэх.
  • Дүүргүүд Онцгой комиссын шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах, ажлын зураг дээр мэдээллийг цаг тухай бүрт оруулах хяналт тавих.
  • Сайжруулсан шахмал түлшний зөв, аюулгүй хэрэглээ түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллан өдөр бүрийн мэдээг Нийслэлийн шуурхай штабт ирүүлж байх зэргийг үүрэг болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
scroll to top