Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулсан.
Тэмцээний дугуйн төрөлд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Ч.Мөнхжаргал амжилттай оролцож 3-р байрын шагналыг хүртлээ. Дэслэгч Ч.Мөнхжаргал нь 2019 оны Дуатлоны УАШТ-ээс Хүрэл медаль хүртэж байсан юм.
Мөн тэмцээний бүх нийтийн гүйлтийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Д.Тэмүүжин амжилттай оролцон 2-р байрт шалгарлаа.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь 2019 оны 05 сард Улаанбаатар марафонд дэд, олон улсын Achillos Mongolia 5 км марафонд тэргүүн, 2019 оны УАШТ, Олон улсын Geteway марафон, 2019 оны Дуатлоны тэмцээнд 2-р байрт тус тус шалгарсан амжилтуудыг үзүүлсэн байна.

Тамирчдыг өнөөдөр Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хүлээн авч уулзаж баяр хүргэж, амжилт хүслээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.