Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдыг шагналаа

74662477_475733733030692_5847375717536366592_n.jpg

 Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим албан хаагчдыг шагналаа. Шагналыг дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон зөвлөлийн гишүүд гардуулж өгсөн юм.

        “Хүндэт тэмдэг”-ээр ГШУХ-ийн ахлах мэргэжилтэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат,

            “Тэргүүний ажилтан” –аар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч ахлах ахлагч С.Эрдэнэбат,

            “Жуух бичиг”-ээр ГШУХ-ийн Мал амьтны халдварт өвчин, байгаль экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ц.Гантулга,

        Нийслэлийн 380 жилийн ойн медалиар Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, мөн төвийн менежер, дэд хурандаа Д.Мөнхбат, ГШУХ-ийн ахлах мэргэжилтэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Э.Энх-Амгалан, ГУСХ-ийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат, Захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Содонтуяа, Дотоод ажил, төлөвлөлт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Р.Мөнхбат , Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Сургалт, гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ж.Алтанхуяг, Төрийн ордон болон тусгай объектуудыг Гамшгаас хамгаалах тасгийн дарга, ахлах  байцаагч хошууч Д.Одонбаяр, Барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч дэд хурандаа Л.Тэгшбаяр, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч Б.Мягмаржав, “ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын гэрээт галын хэсгийн дарга, байцаагч хошууч Г.Эрдэнэболд, Эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Ц.Чинзориг,  “Таван толгой түлш” ХХК-ний гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахмад Ц. Идэрмөрөн, Санхүү эдийн засгийн хэлтсийн  ахлах мэргэжилтэн, хошууч С.Буяннэмэх, Хүндэтгэл /музей/-ийн танхим болон хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Х.Бурмаа, Судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Баатар, Төлөвлөлт хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн дэслэгч Ө.Мөнх-Отгон, Нягтлан бодогч дэслэгч Э.Эрдэнэбаатар,  Үнэт цаасны нярав ахлах ахлагч Э.Хандармаа, НАА 105-ийн  Штабын дарга ахмад Ж.Дамбадаржаа, Цэргийн алба, шуурхай удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Г.Батмөнх, аврагч ахлах ахлагч Г.Отгонбаяр, ахлах ахлагч Э.Өлзийбат нар тус тус шагнууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top