АЙМАГ, ОРОН НУТГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГААНД ОРОЛЦЛОО

74242373_1410363675785270_3799323989822668800_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн баталсан удирдамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийслэлийн ерөнхий боловсролын нийт 37 сургуулиудад “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа” буюу Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулан ажиллалаа.

Тус үнэлгээний ажилд Аймаг, орон нутгийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд хамтран оролцож туршлага хуваалцан, сургуулиудын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан, удирдах албан тушаалтнуудад  гамшгийн эрсдэлийг бууруулах арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд нийслэлийн ерөнхий боловсролын  93, 70, 40, 14, 55, 21, 33, 92, 109, 74, 121, 76, 9, 62, 116, 4, 60, 26, 34, 41, 18, 24, 39, 49 дүгээр сургуулиуд, Гүн галуутай цогцолбор сургууль, Оюуны эрин цогцолбор сургууль, Лаборатори боловсрол цогцолбор сургууль, “Эрдмийн-Ундраа” цогцолбор сургууль, Монген цогцолбор сургууль, Эрдмийн-Оргил бага сургууль, Голомт цогцолбор сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, МУИС Байгаль-Эх лицей сургуулиуд хамрагдсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top