Хүйтний улирлын хувцасны үзлэг зохион байгуулагдлаа

73215489_485406662060030_4899175469770866688_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Гамшиг судлалын хүрээлэн болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэг Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд зохион байгуулагдлаа.
Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top