Аврах ажиллагааны хийлдэг тавцан бэлэглэлээ

1R6A5529.jpg

И-Март худалдааны төвийн хамт олноос нийгмийн хариуцлагын хүрээнд Аврах ажиллагааны хийлдэг тавцанг нийслэлийн Онцгой байдлын газарт бэлэглэлээ. Тус дэр нь 5 давхар бүхий өндрөөс унасан хүнийг аврах зориулалттай ба өргөн нь 4х4 м, өндөр нь 2 метр бөгөөд Солонгос улсын Seohan F&C Co.,Ltd компани үйлдвэрлэж Монгол Улсад Нанопланет ХХК нийлүүлдэг байна. Сүүлийн үед Улаанбаатар хотод өндрөөс аврах ажиллагааны дуудлага өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top