Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 95000 ширхэг стикер наалтыг барилгуудын орц гарц дээр байршууллаа

olloo_mn_1552440117_stiker-6s4g51h0de22cca56sub9ept9ytxnexc2u64l4hrku8.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37,783 барилгын 85009 орц байна гэсэн судалгааг гаргасан.

Судалгааг үндэслэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сурталчилгааны хүрээнд  Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын  орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг нэгдүгээр улиралд 32000 ширхэг,  хоёрдугаар улиралд 33000 ширхэг стикер наалтыг барилгын орц гарц дээр байршуулсан.

Гуравдугаар улиралд хэвлэлтээс гарч бэлэн болсон 30000 ширхэг стикер наалтыг барилгын орц дээр байршуулах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Ингэснээр нийт 95000 ширхэг стикер наалтыг барилгын орц гарц дээр байршуулж иргэдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top