Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хурал боллоо

74330859_397927264429772_4476908346951073792_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд газрын тэргүүн дэд дарга, дэд дарга, хэлтсийн дарга нар чиглэл тус бүрээр мэдээлэл, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн.

Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх хүрээнд төлөвлөж байгаа ажлын зорилго, зохион байгуулалтыг танилцуулж, гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан хатуу түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын хангах зөвлөмжийг хүргэх нэгдсэн арга хэмжээний мэдээлэл, үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top