НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ТҮВШИНГ ТОГТООЖ, “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

-ийн-Эрдмийн-оргил-цогцолбор-сургууль.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн баталсан удирдамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 14 -18-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2, 45 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23, 5 дугаар сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа цогцолбор” сургууль, 47 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын “Амгалан цогцолбор” сургууль, 79 дүгээр сургууль, Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай цогцолбор” сургууль, Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, 103 дугаар сургууль,   Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65, 129, 214 дүгээр сургууль зэрэг нийт 15 сургуулиудад “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх сургалт”-ыг зохион байгуулан ажиллалаа.

Удирдамжийн хүрээнд барилгын насжилт өндөр, хүчитгэх шаардлагатай, гамшгийн эрсдэл өндөртэй ерөнхий боловсролын 76 сургууль эхний ээлжинд хамрагдаж байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаагаар Газар хөдлөлт, Гал түймэр, Химийн хорт бодис алдагдах, Халдварт өвчин гэх мэт аюулын эрсдэлүүдийг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан, сургуулийн удирдах албан тушаалтнуудад  гамшгийн эрсдэлийг бууруулах арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.

scroll to top