Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аяныг өрнүүллээ

159A0556.jpg

Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа.

Энхийг сахиулагчид нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Жаргал, Хөвсгөл аймагт байрлах Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Гүний усны сургалтын төв”-д болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадам нарт таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн юм.

Мөн “Таван толгой түлш” ХХК-с Д.Цэцэгбадамд төслийн шинэ зуух, сайжруулсан түлш бэлэглэсэн.

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид Д.Цэцэгбадамын таван ханатай өргөө цагаан гэрийг Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны 7  дугаар хэсэгт байрлах хашаанд нь барьж хүлээлгэн өглөө.

Д.Цэцэгбадам Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Энхийн сахиулагч аврагчид болон “Таван толгой түлш” ХХК-ын хамт олонд баярлан талархсанаа илэрхийлж “Би 4 хүүхдээ эх орондоо их хувь нэмэр оруулах сайн хүмүүс болгон хүмүүжүүлнэ” гэлээ.

scroll to top