Шаардлага хангахгүй барилгын нэг болон зоорийн давхарын баар, караоке үйл ажиллагааг зогсоолоо

72537621_1213400105533461_6750090260182466560_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нэг болон зоорийн давхарын баар, караоке үйлчилгээний газруудад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдийн хугацаанд хяналт шалгалтыг  зохион байгуулан ажиллаж байна.

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд, дүүргийн Прокурорын газар, цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 34 обьектыг хамруулан 175 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 57 буюу 32.5 хувийн зөрчлийг арилгуулж, Улсын байцаагчийн 20 албан шаардлага, 2 мэдэгдэлийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрсөн 1 хүнийг 100.000 төгрөг, 3 хуулийн этгээдийг 3.000.000 төгрөг нийт 4 субьектийг 3.100.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартыг ноцтой зөрчсөн 6 байгууллагын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож ажилласан.

Шалгалтанд хамрагдсан газруудын дийлэнх зөрчил нь барилга байгууламжийн хийц бүтээц өөрчилсөн, аврах зам гарц төлөвлөгдөөгүй, зоорийн давхарт зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top