Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг улсын аварга боллоо

J1A0217-6s9f1l7c0u0k2ssy4thifrpz1ietxzke9xafvph14qo.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн нь өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа.

Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит”, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор”, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV  сургуулийн “Хөгжил”, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн  “Шонхор”, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцсон юм.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан.

  Нийлбэр дүнгээр гутгаар байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, дэд байрт Зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, шалгарсан бол тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргаар тодорлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



scroll to top