Орон сууцны болон үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудад зам гарц, галын аюулгүй байдалд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна

1f4b1a175ed7368692e38b10cb6c8776ced2b088-300x156@2x.png

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах өндөр барилга байгууламж болон орон сууцны хорооллын байрны орох, гарах зам гарцанд Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтэрч ажиллах нөхцөл бололцоог хангуулах чиглэлээр 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдийн хугацаанд зохион байгуулна.

Шалгалтын чиглэл орон сууцны хороолол, хотхонд явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих, хүрэлцэн очих боломж нөхцөл, байрлах тусгайлсан талбайтай эсэх зэрэгт зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулан шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top