Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт сургалтад хамруулна

IMGL6119.jpg

БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын дарга, галын комиссар И Жа-Ёл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар Онцгой байдлын байгууллагатай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, хоёр хотын Гамшгаас хамгаалах салбарын харилцаа, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын 14 алба хаагчийг БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт ирэх есдүгээр сард 14 хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар гэрээнд гарын үсэг зурсан байна.

Төлөөлөгчид мөн Гамшгаас хамгаалах сургалтын төв, Нийслэлийн Аврах анги-105 болон Гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top