Эрүүл мэндийн анхны тусламж хариуцсан ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

159A0448.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиудад эрүүл мэндийн анхны тусламж хариуцсан ажилтан бэлтгэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Анхны тусламж”, “Ажлын байрны эрүүл ахуй”, “Ажлын байрны сэтгэл зүй” сэдэвт сургалтыг 2019 оны 06 дугаар сар 24-26-ны өдрүүдэд Нийслэлийн аврах анги-105 сургалт арга зүйн танхимд амжилттай зохион байгуулж 2019 оны 06 дугаар сар 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын ёслол хүндэтгэлийн Б танхимд Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Үүнд:

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж:

 Онцгой байдлын алба нь анхны тусламжийн чиглэлээр алба хаагчдыг бэлтгэн сургах, ур чадвар эзэмшүүлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг сайжруулах бодлого баримталж байна. Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчид нь эрүүл мэндийн чиглэлээр давхар үүрэгжин томилогдон ажиллана.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа:

Анхны тусламжын чиглэлээр нэг удаагын сургалт нь хангалтгүй юм гээд цаашид үе шаттай олон сургалтад хамрагдан мэдлэг ур чадвараа дээшлүүлж эрүүл мэндийн тусламж хариуцсан ажилтан бэлтгэх мэргэжлийн үнэмлэх бүхий сургалтад хамрагдан үндэсний хэмжээний сургагч багш болох нь зөв юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудын шуурхай удирдлагын операторуудад “Анхны тусламж”, “Ажлын байрны эрүүл ахуй”, “Ажлын байрны сэтгэл зүй”-н мэдлэг эзэмшүүлэн эрүүл мэндийн анхны тусламж хариуцсан ажилтан, анхны тусламжын чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх зорилго тавин ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top