Нийт 2608 удаагийн дуудлагаар 684 хүний амь насыг авран хамгааллаа

GJ1A2426-1024x683@2x-6phdymu8s3e5nce9sq1e0bif6ojfzk0im0a4z0vyfr4.jpg

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. 

Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

 Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 990.7сая төгрөгийг зарцуулжээ.

Гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас нийт 66 хүн нас барсны 27 буюу 41 хувь нь  гал түймэрт өртсөн байна.

 Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр өсчээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2337 нь гал түймэр, 5 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 79 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  2 хувь буюу 47 нь ус, цаг уурын гаралтай,1 хувь буюу 20 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлжээ.


ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
scroll to top