Алба хаагчид цол нэмлээ

GJ1A0470-6qoc83uux9k8m9yw98hfmoxsjjqdodoyrulz2okwtvk.jpg

 Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/615 дугаар тушаалаар алба хаагчдад цол олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Дэд хурандаа цолоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч В.Батсайхан,

Хошууч  цолоор,  Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Мягмаржав, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энх-Амгалан, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн орлогч, ахмад Р.Баянжаргал, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтрах, аврах 10 дугаар ангийн орлогч, ахмад В.Мөнхдэлгэр нар

 Ахмад цолоор, Гамшгийн шуурхай удирлагын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч З. Мөнх-Од,

Ахлах дэслэгч цолоор, Баянгол дүүргийн ОБХ-ийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзориг, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Н.Наранзул, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г. Төмөрчөдөр, мөн ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтсайхан, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Э. Энхбаатар, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн мэргэжилтэн, дэслэгч Д.Ариунзаяа нар,

Мөн Хэвлэл мэдээллийн байгууллагын Тэргүүний ажилтан цол тэмдгээр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй шагнагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top