Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярыг тохиолдуулан алба хаагчдад шагнал гардууллаа

159A0050.jpg

Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад шагнал гардууллаа.

Монгол Улсын Шадар сайдын шагнал “Тэргүүний ажилтан” тэмдгээр нийслэлийн Аврах анги-105-ын аврагч ахлах ахлагч М.Мөнхмандах, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Т. Ичинноров, тус хэлтсийн бичиг хэрэг-архивын эрхлэгч ахлах ахлагч С. Жавзандулам нар,

Монгол Улсын Шадар сайдын шагнал “Онц гал сөнөөгч” тэмдгээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн автын механик ахлах ахлагч Х.Баттулга, тус хэлтсийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч ахлах ахлагч М.Чулуунбаатар, ахлах ахлагч Н.Саруулхүү, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Ч.Отгонбаяр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Б.Дэмбэрэл, тус ангийн салааны захирагч ахмад Ц.Оюундэлгэрэх нар,

“Дайчин алдар-1” медалиар нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн ахмад Д.Шижирболд,

“Дайчин алдар-2” медалиар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нийслэлийн Аврах анги-105-ын захирагч, дэд хурандаа  Ш.Мэндсайхан нарын 3 алба хаагч,

“Дайчин алдар-3” медалиар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга дэд хурандаа Б.Мягмардорж, тус газрын Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын тасгийн дарга, хошууч Ж.Төмөрмандах, тус газрын  Гашгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат нарын 5 алба хаагч,

“Онц тээвэрчин” тэмдгээр нийслэлийн Аврах анги-105-ын жолооч-холчоочин ахлах ахлагч Ц.Нэргүй, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч А.Лувсандаш, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Б.Эрхэмбаяр нар,

“Эх орны төлөө-1” медалиар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо,

“Эх орны төлөө-2” медалиар нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Урантулга, тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Р.Мөнхбат, Баянзүрх  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Р.Баянжаргал нар,

“Эх орны төлөө-3” медалиар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн байцаагч ахмад Ц.Идэрмөрөн, тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Баатар, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургалтын техник, программ хангамжийн инженер дэслэгч Б.Алпамыс нарын 2 алба хаагч тус тус шагнагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top