Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн анхдугаар хурлаа боллоо

62415257_478808939529617_667349922508439552_n.jpg

Нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаар ахлуулсан нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл өнөөдөр 92,5 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Хурлаар зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн, ажиллах журмыг танилцуулж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн биелэлт, 2019 оны эхний хагас жилд зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцэж, нийслэлд тулгамдаад буй газар хөдлөлтийн гамшгийн үед амжиж анхааруулах системийн хүрэлцээг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн гамшгийн үед шаардлагатай анхан шатны багаж хэрэгслийн тооцоо судалгаа, төсвийг нийслэлийн Засаг даргын хуралд танилцуулах, зэрэг асуудлыг, хэлэлцэн мөн болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед ашиглах түр хоргодох байр, газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж паспортжуулах шаардлагатай сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргаж  2 дугаар хуралд танилцуулах үүргийг зөвлөлийн гишүүдэд өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top